Япон улстай давхар татварын хэлэлцээр байгуулахаар ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

Япон улстай давхар татварын хэлэлцээр байгуулахаар ярилцжээ

Гадаад харилцааны яамнаас “Мэдээллийн цаг” уулзалтаа өнөөдөр зохион байгууллаа. Хуралд Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Консулын газрын захирал Я.Ариунболд тэргүүтэй албаныхан оролцсон юм. Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарын гадаад дахь айлчлалуудын талаар мэдээлэл өглөө. Айлчлалуудын үеэр шийдэлд хүрсэн, нааштай шийдэгдсэн зарим асуудлыг онцлон хүргэж байна.

Мянганы сорилтын сангийн хоёр дахь ээлжийн тусламж нааштай шийдэгдэнэ

Монгол Улс өмнө нь тус сангийн 288 сая ам.долларын буцалтгүй тусламжаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэгвэл үүний хоёрдугаар ээлжийг шийдвэрлэх асуудлыг 12 дугаар сард болох Мянганы сорилтын сангийн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж магадгйү байна. Хэрвээ энэ үеэр Монголын тусламжийн асуудлыг шийдвэрлэвэл боломж бүрдэнэ гэж мэдээллээ. Ингэснээр хоёр дахь шатны тусламжийг Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, усны хангамжийн төслүүд дээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  

Ирэх оноос 30 оюутныг АНУ-д сургана

Өнгөрсөн оны зургадугаар сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн Монголд хийсэн айлчлалын үеэр тохиролцсоны дагуу 90 оюутныг гурван жилийн хугацаанд АНУ-д дадлагажуулах асуудал яригдсан. Тэгвэл энэ удаад дээрх асуудлыг тодорхой болгожээ. Тухайлбал, АНУ-ын хот сургалт, уур амьсгал, хот тохижилтын чиглэлээр 25-44 насны 30 залууг ирэх оноос тус улс руу явуулж сургахаар болсон байна.

3.Канад улстай хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих хэлэлцээрийг байгуулж чаджээ. Улмаар иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлэхээр тохиролцжээ. Мөн 55.4 сая канад долларын өртөг бүхий хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийн эрхзүйн үндсийг тодорхойлж, тохиролцож чадсан байна.

Япон улстай давхар татварын хэлэлцээр байгуулахаар ярилцжээ

Монгол, Япон хоёр улсын хувьд өнгөрөгч зургадугаар сараас эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлж байгаа. Тэгвэл саяхан болсон Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тус улсад хийсэн айлчлалын үеэр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр дээр нэмээд давхар татвараас чөлөөлөх ажлыг эрчимжүүлжээ.

Нүүрс химийн аж үйлдвэр хөгжүүлэхэд хамтарна

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын Япон улс дахь айлчлалын үеэр Монголын талаас эдийн засгаа төрөлжүүлэх үүднээс эрдэс баялгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах хүсэлтийг Японы талд тавьжээ. Японы талаас энэ асуудлыг анхааралтай хүлээн авч, Монгол Улсын газар тариалан, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ. Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар Японы цэвэр нүүрсний технологи ашиглан, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрс химийн аж үйлдвэр хөгжүүлэх нь чухал гэдэг дээр санал нэгдсэн байна. Цаашид энэ чиглэлд судалгаа явуулахаар болсон байна.  Мөн Японы Засгийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төслийн судалгааны багийг ойрын хугацаанд Монголд ирүүлэхээр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж