Аймгийн замын цагдаагийн тасгаас зам тээврийн ослын гаралт, үзэгдэх орчин, хөдөлгөөний ачаалал зэргийг судлан үзэж сүмийн уулзвар, булаг багаас орж ирж байгаа 4 замын уулзваруудыг гэрэл дохиогоор зохицуулах шаардлагатай гэж үзсэн байна.
Энэ дагуу саналаа холбогдох албанд хүргүүлжээ. Одоогийн байдлаар дээрх уулзварууд нь тэмдэг тэмдэглэгээгээр зохицуулагдаж байна.Тухайлбал булаг багаас орж ирсэн 4 замын уулзварыг барилгачны уулзвар дээр ашиглаж байсан гэрэл дохиог тавих саналыг гаргажээ.
Дээрх 2 уулзварын уулзвар нэвтрэх зай хол, мөн жолоочийн анхааралгүй байдал, тэмдэг тэмдэглэгээний заалт зөрчих зэргээс шалтгаалан тус хэсэгт зам тээврийн осол ихээхэн гардаг байна.
Манай аймгийн хувьд Төгөл, Холбоо, Барилгачин гэсэн 3 уулзвар гэрэл дохиогоор зохицуулагдаж байна. Үүнийг өнгөрсөн онд орон нутгийн төсвөөс 300 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж орчин үеийн шинэлэг дохиог суурилуулсан байдаг.
Мөн замын цагдаагийн тасгаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд огцом эргэлттэй, хөдөлгөөний ачаалал их, үзэгдэх орчин хязгаарлагдсан зэргийг харгалзан үзэж 5 байршилд хурд сааруулагч шинээр тавьсан байна.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN