Миссийн тэмцээн дундаа эрэмбээрээ тавд бичигддэг “Face of Beauty International 2016” гоо бүсгүйн тэмцээн өнгөрөгч долоо хоногт манай улсад анх удаа боллоо. Дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн тус тэмцээний титмийг ОХУ-ын мисс Алена Раева хүртсэн билээ. Тэгвэл эх орноо төлөөлөн оролцсон Э.Урангоо шилдэг тавд үлдэж, дөрөвдүгээр байрыг эзэлсэн юм. Мөн тэрээр “Шилдэг үдшийн дайшинзтай гоо бүсгүй”-гээр тодорсон.
Зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу Э.Урангоо төгсгөлийн шатны шалгаруулалтын үеэр урлагийн хоёр номерыг сонирхууллаа. Авьяаслаг мисс номинацийн шилдэг тавд багтсан тэрээр ардын дуу дуулж, модерн бүжгийг бүжиглэжээ.
Мисс Э.Урангоо “Сити” дээд сургуулийг маркетинг, менежментийн чиглэлээр төгссөн ч өдгөө бүрэн хэмжээний таван уран сайхны кинонд тоглоод байгаа юм байна. Тэр “Face of Beauty International 2016” гоо бүсгүйн тэмцээнд оролцох эрхийг мисс Н.Ану, Т.Батцэцэг, И.Төгсөө, А.Туяа нартай өрсөлдөн авчээ.
Мисс Э.Урангоогийн фото агшнаас хүргэж байна.
Ч.БОЛ