Далай лам залгамжлагч нь эмэгтэй хүн байхыг үгүйсгэсэнгүй

Хуучирсан мэдээ: 2016.10.12-нд нийтлэгдсэн

Далай лам залгамжлагч нь эмэгтэй хүн байхыг үгүйсгэсэнгүй

Түвдийн бурхны шашны тэргүүн онцлон хэлэхдээ “Хэрэв эмэгтэй хүн хүн төрөлхтөнд их тус хүргэж чадах юм бол бурхны  шашны тэргүүн байж болно” гэлээ.

XIV Далай лам Рига хотноо сургаал айлдахдаа Түвдийн бурхны шашны тэргүүнээр эмэгтэй хүн тодорч болно гэсэн юм. Далай багшийн хэлснээр хөдөө аж ахуй үүсч, газар тариалан эрхлэх болсноос  эрэгтэйчүүдэд давуу эрх олгогдсон ажээ. Тэр үед боловсролд анхаарч байсангүй.

Эмэгтэйчүүд байгалиас заяаснаар амь амьтны зовлон зүдгүүрт илүү мэдрэмжтэй гэж Далай багш онцлов. “Энэ жил хандмаа нар ном хаялцахад оролцон бурхны шашны гүн ухааны доктор болох боломжтой” гэж тэр хэллээ.

Эмэгтэйчүүд нийгмийн амьдрал илүү идэвхтэй оролцох ёстой. “Хэрэв эмэгтэй хүн хүн төрлөхтөнд ихээхэн  ашиг тус хүргэж чадах юм бол Далай лам байж болно” дээрхийн гэгээнтэн хэлжээ.

Далай лам тэнгэрт хальсны дараа бурхны  шашины шинэ лидерийг тусгай лам нар хайж олон янз бүрийн шалгалт явуулан  Далай ламын хойд дүрийн хүүхдийг олоод түүнийг залгамжлуулан, хүмүүжүүлдэг юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж