Холбогч, хаагчийн тусгай сургалтыг зарлажээ

Хуучирсан мэдээ: 2016.10.11-нд нийтлэгдсэн

Холбогч, хаагчийн тусгай сургалтыг зарлажээ

Монголын волейболын холбооноос холбогч, голын хаагчийн тусгай сургалтыг Улаанбаатар хотноо аравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.  

Тус холбооны 2013-2017 оны чиглэлийн дагуу сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн үргэлжлэл болох энэхүү сургалтыг Олон улсын волейболын холбоо, Азийн волейболын холбоо хамтран зохион байгуулах аж. Сургалтыг Олон улсын волейболын холбооны зааварлагч, БНСУ-ын мэргэжилтэн Ким КынГан удирдан явуулахаар болсон байна.

Сургалтад хамрагдахыг хүсэгчдийн бүртгэлийг аравдугаар сарын 15-ны дотор  info@mva.mn, https://www.surveymonkey.com/r/2PWL2BX хаягаар авах аж.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж