Увс аймгийн Тэс суманд Хятадын иргэд газрын тосны хайгуул хийж байсныг нутгийн малчид эсэргүүцэн очиж, багагүй маргаан болжээ. Энэхүү маргааныг сумын цагдаагийн хэсгийнхэн очиж зохицуулан тараасан байна.
Нутгийн иргэдийн ярьснаар зөвшөөрлөө үзүүлэхийг шаардахад ямар нэгэн бичиг баримт үзүүлэлгүй газар ухаж эхэлсэн гэнэ. Энэ талаар “Эдмон Дантес” гэсэн жиргээч дараах зургийг оруулсан юм.
Энэхүү дуулиан Увс нутгаас гаралтай пэйсбүүкийн группүүдэд тарж, зарим нь УИХ-ын Увсыг төлөөлж буй түшээд анхаарлаа хандуулахыг шаардсан зурвас үлдээжээ.
Л.ХАЛИУ