Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын шинэчилсэн чансааг гаргалаа. Энэ сарын эхээр Узбекистаны Ташкент хотноо болсон жүдо бөхийн Гран при тэмцээнд хүрэл медаль хүртсэн Д.Алтансүх нэг байр урагшилж, дөрөвт бичигдсэн бол бусад жүдочдод өөрчлөлт орсонгүй. Манай эрэгтэй жүдочдоос 66 кг-д Д.Төмөрхүлэг хоёрт, Д.Алтансүх дөрөвт бичигдсэн бол Н.Түвшинбаяр жиндээ 18-д бичигдсэн хэвээр байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга М.Уранцэцэг, 57 кг-д Риогийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа нар жингээ тэргүүлсээр. Харин Казахстан улсын нэрийн өмнөөс Риод барилдаж, хүрэл медаль хүртсэн М.Отгонцэцэг жиндээ гуравт бичигдлээ.
ЖҮДОЧДЫН ЧАНСАА: /2016.10.10/
ЭРЭГТЭЙ:
60 кг:
- 5.Д.Амартүвшин
- 9.Г.Болдбаатар
- 22. Ц.Цогтбаатар
66 кг:
- 2.Д.Төмөрхүлэг
- 4. Д.Алтансүх
73 кг:
- 9. Г.Одбаяр
- 18 С.Ням-Очир
81 кг:
- 10. Н.Давгасүрэн
- 18. О.Ууганбаатар
90 кг:
- 6. Л.Отгонбаатар
100 кг:
- 18. Н.Түвшинбаяр
+100 кг:
- 14. Б.Тэмүүлэн
ЭМЭГТЭЙ:
48 кг:
- 1.М.Уранцэцэг
52 кг:
- 18 А.Цолмон
- 19 М.Бундмаа
57 кг:
- 1.Д.Сумъяа
63 кг:
- 12 Ц.Мөнхзаяа
- 13. Ц.Цэрэннадмид
70 кг:
- 16. Ц.Наранжаргал
78 кг:
- 18. П.Лхамдэгд
+78 кг:
- 32. О.Жавзмаа тус тус бичигдэж байна.
Ч.БОЛ