Dell компанийн дэлхий даяар мод тарих аянд Саммит компани нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.10.11-нд нийтлэгдсэн

Dell компанийн дэлхий даяар мод тарих аянд Саммит компани нэгдлээ

2016.09.07-ны өдөр DELL компани EMC корпорацийг худалдаж авсантай холбогдуулан Michael S. Dell EMC корпорацийн ажилчдын тоо болох 140.000 хүний тоогоор мод тарих аян санаачилсан юм. Энэ аяны хүрээнд Mонгол дахь Dell компанийн төлөөлөгчдийн санаачлагаар Dell-ийн Монгол дахь ОНЦГОЙ ТҮНШ болох Саммит Компьютер Технологи компанийн хамт олон 10 сарын 8-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод суулган Улаанбаатар хотынхоо ногоон төгөлд хувь нэмрээ орууллаа.

Энэ өдөр Dell компанийн Зүүн Өмнөд Азийн хөгжиж буй зах зээлийг хариуцсан менежер Ахад Хак Монгол улсад бизнес айлчлал хийж байсан ба уг мод тарих аянд Dell –ийн суурин төлөөлөгчид болон дистрибьютеруудтэйгээ хамт мод тарьсан билээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 сарын хоёр дахь долоон хоногийн бямба гаригт бүх нийтээр Мод тарих үндэсний өдөр болгосон нь дээрх аянтай давхцаж байгаа бэлэгшээлтэй зүйл болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж