“Сандэй плаза”-д гал гарсан хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Хуучирсан мэдээ: 2016.10.11-нд нийтлэгдсэн

“Сандэй плаза”-д гал гарсан хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Өнгөрсөн 2015 оны аравдугаар сарын 10-11-нд шилжих шөнө "Сандэй плаза" төвд гал гарч, нэг давхар нь бүхэлдээ шатсан хэрэг гарсан.

Галын улмаас лангуу түрээслэгч 112 иргэний эд зүйлс шатаж, 1.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх нэхэмжлэл шүүхэд ирсэн байдаг. Нэхэмжлэлийн дагуу гал гарсан хэргийг шалгаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Энхбаяр, Э.Ганбилэг, Д.Ганбат нарыг холбогдуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өнгөрсөн даваа гаригт /2016.10.10/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх хурал 10 гаруй цаг үргэлжилсэн байна.

Шүүхээс тухайн хэргийн хохирлын хэмжээг маргаантай гэж үзсэн тул хохирлыг нарийвчилж тогтоолгохоор нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж