Даатгалын компани 30 тэрбумаа алдаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2016.10.11-нд нийтлэгдсэн

Даатгалын компани 30 тэрбумаа алдаж магадгүй

АНУ-ын  зүүн өмнөд эргээр дайрсан “Мэттью” далайн хар шуурга 2007 оноос хойших Атлантын бүсийн хамгийн хүчтэй гамшиг болов. Даатгалын компаниуд төлбөрт 25-30 тэрбум доллараа алдаж магадгүй боллоо гэж Reuters агентлаг дамжуулав.

Ийнхүү “Мэттью” шуурга АНУ-ын түүхэнд хамгийн өндөр өртөгтэй хоёр дахь хар шуурга гэж бичигдэхээс гадна даатгалын компаниудыг хөлдөө чирлээ.

Мэдээллийн модель гаргадаг RMS компани үйлчлүүлэгч нартаа  мэдээлэхдээ, анхан шатны үнэлгээгээр даатгалын компаниуд 20 тэрбумыг алдах нь 42 хувийн, 30 тэрбумаар хохирох нь 26 хувийн магадлалтай байна гэсэн юм.

Хөрөнгийн зах зээлийн RMS компанийн дэд тэргүүн Бен Брукс хэлэхдээ үйлчлүүлэгч нарт өгсөн энэ зөвөлгөө нь ганцхан дүгнэлтэд үндэслэгдсэн гэжээ. Гэхдээ энэ мэдээлэлд  тулгуулах хэрэггүйг тэр бас хэлжээ. Шинэ мэдээлэл ирэнгүүт нь компани мэдээллээ өөрчилж байна.

Даатгагдсан хөрөнгийн хохирол 25 тэрбум болоход л “Мэттью” шуургыг “Катрина” шуурганы дараах  хамгийн өндөр өндөр өртөгтэй гамшиг болгох юм. Энэ тооцоог JPMorgan-ы шинжээчид хийсэн байна. Харин анхлан 25 тэрбум гэж хэлсэн Kinetic Analysis компани түүнийгээ урьдчилсан тооцоо, яг одоогийн үнэлгээ түүнээс хамаагүй бага гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж