Усны ургамлын цэцэглэлт Номхон далайн хэсгийг хортой болгож магадгүй

Хуучирсан мэдээ: 2016.10.11-нд нийтлэгдсэн

Усны ургамлын цэцэглэлт Номхон далайн хэсгийг хортой болгож магадгүй

АНУ-ын Вашингтон мужийн их сургууль ба Далай болон агаар  мандлын судалгаанй үндэсний газрын (NOAA) мэргэжилтнүүд 2015 онд АНУ-ын баруун эрэгт усны ургамал байгаагүйгээр цэцэглэснийг судлахаар илгээдсэн байлаа. Гурваас таван жил бүрт усны ургамлын эрчимтэй цэцэглэлтээс болон нялцгай биетнүүдийн авыг зогсоодог байсан гэхдээ өнгөрсөн онд цэцэглэлт ер бусын эрчимтэй байсныг эрдэмтэд тогтоов.

Усны бохирдолт болон бүх нийтийн дулааралтай тэр нь холбоотой ажээ. Өнгөрсөн онд “зомби хүчил” гэж нэрлэгдсэн усны ургамлын ялгаруулдаг хүчил эрс нэмэгдсэн байжээ. Тэр нейротоксин нь нялцгай биетнүүдийг хордуулдаг байна.

Мөн эрдэмтдийн тогтоосноор, 2015 онд Pseudo-nitzschia australis төрлийн усны ургамал бусдаасаа илүүтэй цэцэглэсэн байлаа. Ердийнхөөр тэр ургамал Калифорниос өмнө зүгт ургадаг байжээ. Гэтэл бүх нийтийн дулаарал түүнийг  Америкийн баруун эргийн дагуу ургахад хүргэсэн байна. Бүлээн, бохир уснаас ургамал ихээхэн тэжээллэг бодис авсан нь тэднийг ургуулан цэцэглүүлжээ.

“Зомби хүчил” нь гэдэс дотрыг хямруулж, таталдах, ой ухаан  муутах зэрэг сөрөг үр дагавартай. Тэр нь далайн нялцгай биетний эрлэг бөгөөд нялцгай биетнээр хооллох шувуудад хүртэл нөлөөлдөг гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж