Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурьдсанаар 2016 оны эхний есөн сард улсын хэмжээнд 21105 гэмт хэрэг бүртгэгджээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 129 хэрэг буюу 0,6 хувмар өссөн үзүүлэлт юм байна. Гэмт хэрэг дундаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 416-аар, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 394-өөр нэмэгдсэнийг статистикт дурджээ. Харин бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 423 буюу 25,6 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 185 буюу 6,5 хувь, согтуугаар үйлдсэн хэрэг 201 буюу 4,6 хувиар буурсан байна. Жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас 8539 хүн гэмтэж, 725 хүн нас баржээ.
Өнгөрсөн есдүгээр сард улсын хэмжээнд 2329 гэмт хэрэг бүртгэгджээ.
Д.ЦЭЦ