Засгийн газрын 100 хоногийн хүрээнд “Төрийн бодлогын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Баянгол дүүргийн /БГД/ Нийгмийн даатгалын хэлтэс зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг аравдугаар сарын 10-12 өдрүүдэд үргэлжлэх аж.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд сахарын хэмжээ үзэх, даралт үзэх, эмийн хөнгөлөлт бичих, нийгмийн даатгал, халамжийн чиглэлээр мэдээлэл өгч үйлчилж байна. Эрүүл мэндийн даатгалаар сард хоёр удаа хөнгөлөлт олгодог. Тухайн үед нь өрхийн эмнэлэг дээр хөнгөлөлтийн бичиг хүрэлцэхгүй байдаг талтай. Тэгвэл өнөөдөр БГД-ийн долоон цэгт аян хэрэгжүүлж, эмийн хөнгөлөлт бичиж өгч байна. Үүнд:
- БГД-ийн Эрүүл мэндийн төв
- Гуравдугаар эмнэлэг
- БГД-ийн 20-р хороонд байрлах тасаг
- Номин их дэлгүүр
- Өргөө кино театр /3,4-р хороолол/
- 40-р сургууль
- 96-р сургууль