“Бороо”, “Бусдын хайрыг хүндэл”, “Ганцаараа” зэрэг дуугаараа залуусыг байлдан дагуулсан “Татар” хамтлагийн дуучин Мөөгий буюу Д.Мөнхчулуун энэ сарын 19-нд болох Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшжээ.
Тэрбээр Чингэлтэй дүүргийн долдугаар тойрог буюу долдугаар хорооноос Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа аж.
Хуулийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нийт 66 нэр дэвшигчийг бүртгэсэн байна.
“Люмино” хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг Баянзүрх дүүргийн 18-р хорооноос нэр дэвшиж байгаа бол “Татар” хамтлагаас мөн нэг гишүүн нь улс төрд хүч үзэх нь ээ.
А.СҮРЭН