“Люмино” хамтлагийн 2017 онд гарах "Хэмнэл нэрэгч" цомогт багтсан "Хэмнэл нэрэгч” дууны видео клип цацагдаж эхэллээ.
Тус хамтлагийнхан шинэ уран бүтээлийнхээ талаар “Lumino” фэйсбүүк хуудасны танилцуулахдаа “Lumino” фэйсбүүк хуудасны найзууддаа хамгийн түрүүнд хүргэж байгаадаа баяртай байна. Шинэ уран бүтээлүүд тун удахгүй ар араасаа та бүгдэд хүрэх болно. Хэмнэл нэрцгээе” гэжээ.
“Хэмнэл нэрэгч” шинэ уран бүтээлийг “TJ Entertainment”-ын хамт олон хийсэн байна. Хамтлагийн шинэхэн цомогт “Заримдаа”, “Шөнө дунд цас орж байна” зэрэг шинэлэг өнгө аясыг мэдрүүлэх дуунууд багтжээ.
А.СҮРЭН