Саркози Олландыг “хариуцлагагүй” гэв

Хуучирсан мэдээ: 2016.10.12-нд нийтлэгдсэн

Саркози Олландыг “хариуцлагагүй” гэв

Францын ерөнхийлөгч асан Николас Саркози одоогийн ерөнхийлөгч Франсуа Олландын бодлогыг шүүмжилдэг улс төрийн бүлэглэлд нэгдлээ.

Тэрээр Владимир Путинг Франц дахь айлчлалаа цуцалсан гэх мэдэгдэл гарсны дараагаар Франсуа Олландыг ОХУ-тай харилцах харилцаанд  саад тотгор үүсгэж байна хэмээн хурцаар шүүмжилжээ.

Тэрээр Haute-Savoie дахь цуглааны үеэр хэлэхдээ:

Би Олландын ОХУ-ын талаар яг одоо хэрэгжүүлж буй бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд Путинтай санал нийлэхгүй зүйлүүд байдаг. Гэхдээ ОХУ-тай хэлэлцээр хийнэ гэдэг чинь Франц болон Европын ашиг сонирхлын дагуу хүлээх үүрэг хариуцлага шүү дээ.Хэрвээ бид уулзаж ярилцалгүйгээр зөвхөн албан ёсны бие биенээ буруутгасан мэдэгдлээр харилцаад байвал яаж нөхцөл байдлыг өөрчлөх болж байна. Хүйтэн Дайныг эрэлхийлээд байгаа хэрэг бус ууЭнэ бол хариуцлагагүй үйлдэл. Дипломат харилцааны гол зорилго нь хэлэлцээр хийж, харилцан ойлголцолд хүрэх арга замыг эрэлхийлэхэд оршдог. Харин айлчлалаа цуцлахад хүргэж байна гэдэг чинь маш муу үр дүн ” гэв. Саркози ирэх ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас өрсөлдөхөөр болсон юм.

Өнгөрөгч даваа гаригт /2016.10.10/ Олланд Олон Улсын Эрүүгийн Шүүхэд Сирийн Аллепо дахь дайнтай холбоотой гэмт хэргүүдийг Орос үйлдсэн байж болзошгүй хэмээн мөрдөх ажиллагаа явуулахыг хүссэн байна.

 Г.АНУДАРЬ

Эх сурвалж:RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж