AIBA олимпийн шүүгчдийн эрхийг хасчээ

Хуучирсан мэдээ: 2016.10.11-нд нийтлэгдсэн

AIBA олимпийн шүүгчдийн эрхийг хасчээ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмын боксын тэмцээн будлиан, маргаантай болсон тухай албан болон албан бус эх сурвалжууд хүлээн зөвшөөрч буй.

Олон улсын сонирхогчдын боксын холбоо /Amateur International Boxing Association/ удаан хуралдсаны эцэст “Рио 2016” олимпийн наадмыг шүүсэн бүх шүүгчийн эрхийг хасах шийдвэрийг гаргажээ. Риогийн наадмын боксын тэмцээнийг нийт 36 шүүгч шүүсэн бөгөөд тэднийг одоогоор “сэжигтэн”-д тооцож байгаа аж.

Олимпийн наадмын шударга бус шүүлтийн талаар тамирчид болон дэлхийн өнцөг булан бүрт боксын фанатууд удаа дараа гомдол гаргасан билээ.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж