”Лейкэрс” нэмэлт цагт хожигдов

Хуучирсан мэдээ: 2016.10.12-нд нийтлэгдсэн

”Лейкэрс” нэмэлт цагт хожигдов

NBA-гийн шинэ улирал эхлэхэд 14 хоног үлдээд байна. Харин эдгээр өдрүүдэд улирлын өмнөх тоглолтууд явагдаж байгаа билээ. Энэ улирлыг шинэ дасгалуулагч болох Лук Уолтонтой эхлүүлж байгаа "Лос Анжелес Лейкэрс" талбай дээрээ "Портлэнд Трэйл Блэйзэрс" багтай тоглож, ялагдал хүлээлээ.

Тоглолтын эхний хагас 50-50 харьцаатай дууссан ч үндсэн цаг дуусахад 99-99-р тэнцсэн. Ингээд нэмэлт цагт 109-106 онооны харьцаагаар портлэндчууд хожлоо. "Портлэнд Трэйл Блэйзэрс" нэг ч хожигдолгүй явна. Тэд гурван хожил аваад байгаа билээ.

Тус тоглолтод Диман Лилард 27 минут тоглохдоо 30 оноог авч бүх тоглогчдийг тэргүүлсэн бол Плампи 11  оноо, 11 самбараас бөмбөг авч тусалжээ. Харин эсрэг багаас Жордан Кларксон 15 оноог авсан байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж