Таны хурууны урт юуг илэрхийлдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2016.10.12-нд нийтлэгдсэн

Таны хурууны урт юуг илэрхийлдэг вэ?

Таны гарын хуруу урт, богиноос шалтгаалан зан чанарыг чинь илэрхийлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хэрвээ та өөрийн зан араншингийн талаар үнэн зөв мэдээллийг авахыг хүсч байгаа бол гарын хуруугаа сайн шинжихийг зөвлөж байна. Хурууны урт болон богиноос шалтгаалан хувь хүний зан араншингийн талаар олон зүйлийг хэлж өгдөг байна.

Хуруугаа шинжихийн тулд эхлээд зүүн гараа доорх зургуудтай харьцуулж хараарай. Зураг “A”-г та ажигласан бол ядам хуруу долоовор хуруунаас урт байна. Харин зураг “B”-ээс харахад таны долоовор хуруу ядам хуруунаас урт байна. Тэгвэл зураг “C”-д таны ядам хуруу болон долоовор хурууны урт ижил байна.

ХАРИН ТАНЫХ АЛЬ НЬ ВЭ?

“А”-тай зурагтай таны гар ижил байгаа бол та Дур булаам гэсэн үг.

Хүмүүс таньтай үе үе сээтэгнээд байна уу. Эсвэл таныг сээтэгнэхэд эргүүлээд тал засч, эргүүлээд байдаг уу? Хэрвээ тэгдэг бол энэ таны ядам хуруу долоовор хуруунаас урт байна гэсэн үг.

Таны өөртөө итгэх байдал болон дур булаам төрх тань таныг тодотгох гол шинж чанар. Хүмүүс таньтай маш тааламжтай харьцдаг боловч заримдаа та жоохон түрэмгий зан гаргах гээд байдаг. Гэхдээ энэ ямар хамаа байх вэ, учир нь та юу хийхээ үргэлж мэддэг. Таньд цэрэг цагдаа, борлуулалтын ажилтан, CEO гэх мэт мэргэжлүүд нэн тохиромжтой.

Зураг “B”-тэй ижил байгаа бол та төрөлхийн Манлайлагч хүн

Та өөрийгөө өөртэй итгэлтэй, хариуцлагатай, бусдаас түрүүлж алхдаг гэж боддог уу? Тэгвэл эргэлзэх зүйлгүй тийм юм. Та бусдыг манлайлахаар төрсөн. Хүнд хэцүү нөхцөлд байдлаас амархан мултарч хөл дээрээ хурдан босох чадвартай төдийгүй бусдад зааварчилгаа өгөх дуртай. Хүмүүс таниас хүссэн хариултаа авч чаддаг ба та өөрт байгаа нөөц бололцоо болон өөртэй итгэх байдлаа хослуулан амжилтанд маш богино хугацаанд хүрэх чадвартай. Та титэм зүүх хувьтай хүн юм.

Улс төрд зүтгэх болон багш, ном бичих гэх мэт ажил мэргэжил нь нэн тохиромжтой.

Зураг “C”-тэй ижил бол та маш сайн харилцагч

Таны сайн мэдэхгүй хүмүүс таньд өөрийн хамгийн нандин гэсэн нууцаа ярьдаг уу? Энэ нь магадгүй таны долоовор болон дунд хурууны урт ижил байгаатай холбоотой байж магадгүй юм шүү.

Учир нь та хүнийг маш сайн сонсож, бага ярьдаг бөгөөд хүмүүс таны энэ чанарт ихэд татагддаг. Та бусдыг хэрэгтэй үед нь тайтгаруулж, дэмжиж чаддаг. Та тайван, өрөвч, халуун дулаан сэтгэлтэй хүн бөгөөд бусдад туслахад хэзээд бэлэн байдаг. Сувилагч, нийгмийн ажилтан, мөн сэтгэл зүйч зэрэг ажил мэргэжилүүд нь таньд нэн тохиромжтой.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж