8-р сард нэг сая 461 мянган иргэн хилийн дээс алхжээ

Хуучирсан мэдээ: 2016.10.13-нд нийтлэгдсэн

8-р сард нэг сая 461 мянган иргэн хилийн дээс алхжээ

  • Монгол Улсын хилээр энэ оны зургадугаар сард нэг сая 40 мянга иргэн давхардсан тоогоор хилийн дээс алхжээ. Харин долоодугаар сард нэг сая 227 мянга хүрсэн бол наймдугаар сард нэг сая 461 мянга болж өссөн гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ. Мөн БНСУ визний хугацаагаа хэтрүүлсэн буюу “харлах” гадаад иргэдийн тоог Монгол Улсын иргэд тэргүүлж буй тухай Гадаад харилцааны яамны Консулын газраас тодотголоо.

  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абетай албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлээ бататгаж, цаашдын агуулга, чиглэлүүдийг тохиролцлоо.

  • Монгол Улс төвийг сахих статусын асуудлаар өчигдөр /2016.10.12/ салбарын судлаач, эрдэмтэд дугуй ширээний ярилцлага хийлээ. Судлаачдын тухайд төвийг сахих статуст харилцан адилгүй байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, Монгол Улс байнга төвийг сахих нь хоёр хөрш орны дипломат харилцаанд сэв суух эрсдэлтэй, уламжлалт хөршөөсөө дайчих буруу санал гэж харах зарим судлаач үзжээ. Эсрэгээрээ төвийг сахих статус нь дэлхийн улс орнуудын Монголд итгэх итгэл нэмэгдэж, тэр хэрээр Монгол Улсад оруулах хөрөнгө, санхүүжилт өсөн санхүүгийн төв улс болох боломж хэмээн дүгнэх судлаач ч байна.

  • Өрхийн амьжиргааны төвшнөөрөө босго онооноос доогуур орсон 660 мянган хүүхдэд мөнгийг нь олгож эхэлсэн талаар өчигдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж буй амьжиргааны төвшний 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж буй 660 мянган хүүхдэд 7,8,9 дүгээр сарын мөнгийг нь хуучин жишгээр олгож эхэлсэн. Харин үлдсэн 400 мянга орчим хүүхдэд мөнгийг нь 2019 оноос олгоно” гэж мэдээллээ.

  • Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал дүгнэлт өгөх, төрийн бүх шатны байгууллагаас нийт ард иргэдийн мэдээлэл авах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөмж гаргаснаа өчигдөр Авлигатай тэмцэх газарт өглөө.

  • Эрчим хүчний үйлдвэрлэхэд ашигладаг түлшний нүүрс болон коксжсон нүүрсний үнэ 2017-2021 он хүртэл энэ жилийн төвшнөөс нэмэгдэнэ гэж бизнесийн судалгааны агентлаг дүгнэжээ.

"Хятадын Засгийн газрын хязгаарлалт, АНУ дахь нүүрсний бүтээгдэхүүн нийлүүлэгчид олноороо дампуурч байгаа зэрэг шалтгаанаар эрчим хүчний нүүрс ба коксжсон нүүрсний үнэ 2017-2021 онуудад энэ жилийн төвшнөөс дээгүүр байх юм гэсэн дүгнэлтийг бизнесийн судалгааны группын захирал Максим Худалов “Нүүрс ба кокс. Технологи ба эрсдэл” нэртэй жил тутмын бага хурал дээр мэдэгдсэн байна.


  • Нийслэлийн “Өргөө” амаржих газрын тааз нурж, хагалгаа хийж байсан эмч, өвчтөнүүд дарагдах эрсдэлд хүрч болзошгүй нөхцөл үүссэн билээ. Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн тааз нурснаас 69.2 сая төгрөгийн хохирол учирсан явдал өнгөрсөн долоо хоногт гарсан. Нурсан даруйд нь цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагаас яаралтай шалгалт хийж, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм.

Тэгвэл энэ хугацаанд тус эмнэлгийнхэн цаашид хэрхэн ажиллах нь тодорхойгүй, дүгнэлтээ хүлээн хагалгаагаа хойшлуулсаар байна. Энэ хугацаанд тус эмнэлэгт хийх яаралтай хагалгааг ЭХЭМҮТ-рүү шилжүүлсээр байгаа юм. Харин тус эмнэлэгт төлөвлөгөөт хагалгаа хийлгэх хүмүүс хүлээлтийн байдалд бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж