Нийтийн тээврийн хоёр чиглэлд өөрчлөлт орууллаа

Хуучирсан мэдээ: 2016.10.11-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн хоёр чиглэлд өөрчлөлт орууллаа

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгааны дүнд үндэслэн, дараах хоёр чиглэлд өөрчлөлт оруулан, үйлчилгээг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, Ч:23 буюу “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв”, Ч:8 буюу “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн замналд өөрчлөлт оруулсан байна.

Иймд дээрх чиглэлээр үйлчлүүлдэг иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж