ОХУ-ын “Московский Дельфинарий” хэмээх явуулын циркийн "Далайн амьтдын тоглолт" өнөөдөр /2016.10.12/ Монголд анх удаа болох гэж байна. Тус циркийн гурван дельфин, нэг далайн хав өнгөрсөн амралтын өдрөөр Монголд ирсэн бөгөөд өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглолтоо сонирхуулах юм.
Ухаалаг “Далайн амьтдын тоглолт” долоо хоног бүрийн лхагва, пүрэв, баасан гаригт 18.00 цагаас, бямба, ням гаригт 12.00, 15.00, 18.00 цагуудад тус тус тоглох гэнэ.
Тоглолтын тасалбарыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн билетийн кассаар худалдаалж байгаа бөгөөд тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-30 мянган төгрөгийн үнэтэй байна.
А.СҮРЭН