Төрийн ордон маргаашнаас бүр эзгүйрэх шинжтэй. Улсын нэгдсэн төсөв хэлэлцээд сууж байх ёстой хууль тогтоогчид тойрог руугаа хэдийнэ оджээ.
Орон нутгийн сонгууль УИХ-ын гишүүдийг тойрог руугаа анхаарал хандуулахад хүргэсэн нь энэ бололтой.
Өнөөдрийн тухайд Ардчилсан намаас УИХ-ын гишүүн З.Нарантуяа, МАН-аас Н.Амарзаяа нар л ажлаа хийж, Төрийн ордонд эргэлдэж өнжсөн бол бусад нь УИХ-ын дарга захирамж гарган, намрын чуулганыг түр хугацаагаар завсарлуулахыг хэзээний мэдэж байсан хүмүүс шиг тойрог руугаа талийжээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш Япон улс руу айлчлал хийхээр мордох бол удахгүй УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ыг зорино.
Г.ХОРОЛ