“Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаанд оролцоорой

Хуучирсан мэдээ: 2016.10.11-нд нийтлэгдсэн

“Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаанд оролцоорой

МУ-ЫН БСШУС-ЫН САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОГДОХ МУГЖ, МУ-ЫН СОЁЛЫН ЭЛЧ Д.АЛТАНХУЯГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БАЛЕТ” УЛСЫН АНХДУГААР УРАЛДААН

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ:

Монгол Улсын БСШУС-ын сайдын ивээл дор, тус яамны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болох хүүхэд бүрийг хөгжүүлж, бие даан сурах чадварыг эзэмшүүлэх, боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, насан туршийн боловсрол олгох тогтолцоо бүрдүүлэх, дэлхийн урлагийг эзэмшсэн Монгол иргэнийг бэлтгэх Монгол Улсын засгийн газрын соёлын бодлогын хүрээнд, “Монголын балетын хөгжил сан” –ийн тэргүүн Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” УЛСЫН АНХДУГААР уралдааныг санаачлан зохион байгуулах гэж байна. Тэмцээн Монголын ирээдүйн шилдэг балетчдыг нээн илрүүлж, авьяасыг нь хөгжүүлэх зорилгоор жил болгон уламжлал болгон явагдана.                                

УРАЛДААНЫ ЗОРИЛГО: 

Монголын ирээдүйн балетын бүжигчдийг нээн илрүүлэх, төв болон орон нутгийн театрын бүжигчид, улсын болон хувийн сургуулийн суралцагсдад Монголын болон дэлхийн бүжгэн жүжигт гарч буй шинэчлэл, өөрчлөлтийг танилцуулан, эзэмшүүлснээр, бүжгийн жүжгээр дамжуулан мөрөөдлөө биелүүлж, дэлхийн тавцанд бүх л салбарт өрсөлдөх иргэн бэлтгэхэд оршино.

УРАЛДААН ЯВУУЛАХ ЖУРАМ:  

1. Хугацаа: Уралдаан 2016 оны 11р сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод явагдана

2. Хамрах хүрээ: Уралдаанд төвийн болон орон нутгаас бүжгийн урлагт сонирхолтой болон хичээллэж буй бүжигчин, оюутан, сурагчид оролцоно.

3. Ангилал:

  • 6-8 насны ангилалд бүх хүүхдүүд багийн бүрэлдэхүүнтэй оролцоно. Баг 4-12 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байна.
  • 9-11 нас, 12-14 нас, 15-18 насны ангилалд гоцлол бүжгээр, ганцаарчилсан оролцогчоор оролцоно. Аль ч насны шалгаруулалтад хүйс үл харгалзана.

4. Уралдааны үе шат: Уралдаан 2 үе шаттай явагдана.

5. Мэдүүлэг авах хугацаа: 2016 оны 10-р сарын 01-ээс 11-р сарын 01-ний хооронд явагдана. Мэдүүлгийг www.mongolianballet.mn сайт, “МОНГОЛЫН БАЛЕТЫН ХӨГЖИЛ САН” – фэйсбүүк пэйж хуудаснаас татаж авна уу.

6. Уралдаанд оролцсон 8-аас дээш насны хүүхдүүд 2016 оны 12-р сарын 17-25-ны хоорондболох Цөмөөхэй бүжгэн жүжигт оролцох эрхтэй болно

7. Бүрдүүлэх материал: Зохион байгуулагчийн гаргасан бүртгэлийн хуудсыг бөглөн дараах зүйлсийг хамт ирүүлнэ үү.

  • Хүүхдийн 4х6 хэмжээтэй цээж зураг 2ш, сүүлийн 6 сард авахуулсан бүжгийн зогсолттой 8х13 хэмжээтэй зураг 1ш. Орон нутгаас эдгээр зургийг и-мэйлд хавсарган урьдчилан ирүүлэх.

Ерөнхий зохион байгуулагч

“МОНГОЛЫН БАЛЕТЫН ХӨГЖИЛ САН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж