Сэрэмжлүүлэг: Автомашиныхаа өвлийн дугуйг солиорой

Хуучирсан мэдээ: 2016.10.11-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Автомашиныхаа өвлийн дугуйг солиорой

Авто тээврийн үндэсний төвөөс орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчих, тээврийн хэрэгслийн бүтэн байдлыг хангаж, тохирох хурдыг сонгож явахыг анхааруулжээ. Мөн Замын цагдаагийн ерөнхий газраас жолооч нарыг автомашиныхаа өвлийн дугуйг тавихыг анхааруулж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас ихтэй байгаа.  Нийслэл хотын хойд чиглэлд 61 гарам, Баруун турууны даваа, Борнуур, Жаргалант орчим, Өвөрхангай аймагт мөн цас бороо холилдож орсон бол Завхан Тосонцэнгэл бороо, Дундговь аймаг Сайнцагаан – Хулд сумын хооронд бороо оржээ.  Харин Баянхонгор аймаг, А14 дугаартай Ховд-Манхан-Булган-Улсын хил чиглэлийн замд Бага улаан даваа-Бодончийн хавцал хооронд 70 км-т цасаар шуурч байна.

Т.ДАЛАЙ

ЭХ СУРВАЛЖ: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж