Таатай мэдээ: Нүүрсний үнэ нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2016.10.12-нд нийтлэгдсэн

Таатай мэдээ: Нүүрсний үнэ нэмэгдэнэ

Эрчим хүчний үйлдвэрлэхэд ашигладаг түлшний нүүрс болон коксжсон нүүрсний үнэ 2017-2021 он хүртэл энэ жилийн төвшнөөс нэмэгдэнэ гэж АКРА агентлаг дүгнэжээ.

"Хятадын Засгийн газрын хязгаарлалт, АНУ дахь нүүрсний бүтээгдэхүүн нийлүүлэгчид олноороо дампуурч байгаа зэрэг шалтгаанаар эрчим хүчний нүүрс ба коксжсон нүүрсний үнэ 2017-2021 онуудад энэ жилийн төвшнөөс дээгүүр байх юм гэсэн дүгнэлтийг АКРА гэх бизнесийн судалгааны группын захирал Максим Худалов “Нүүрс ба кокс. Технологи ба эрсдэл” нэртэй жил тутмын бага хурал дээр мэдэгдсэн байна.

АКРА-гийн энэ жилийн урсгал үнэлгээгээр дундаж үнэ нь Австралийн FOB нөхцөлөөр эрчим хүчний түлшний нүүрс тонн нь 57 ам.доллар , коксжсон нүүрс 108 ам.доллар байгаа ажээ.

Гэхдээ, найм ба есдүгээр сард Австралийн FOB нөхцөлөөр эрчим хүчний нүүрсний үнэ тонн нь 72 доллар, коксжсон нүүрс тонн нь 213 доллар хүрсэн үнийн төвшин энэхүү дүгнэлтийн хугацаанд буюу 2017-2021 онд хэвээр үлдэхгүй байх.

Өөрийн нүүрс олборлолтын салбарын хүчин чадлыг 2016-2020 онуудад 500 сая тонноор хасах мөн АНУ-аас нийлүүлэгчдэд нүүрсгүй болсон зэргийг уг дүгнэлтэд тусгажээ. Хятад агаар мандлын бохирдлыг багасгах, үйлдвэрийн хэтрүүлсэн хүчин чадлыг буулгах сонирхолтой байгаа.

“Гэсэн хэдий ч үнэ нь энэ дүгнэлтийн хүрээнд байх юм бол Оросын нүүрс үйлдвэрлэлд ашигтай байх юм” гэдгийг Худалов бас дуулсан байв.

Өнөөдрийн металлург ба нүүрсний салбарын гол асуудал нь илүүдэл хүчин чадал болоод байгаа юм. Энэхүү илүү хэтэрсэн хүчин чадлын ихэнх Хятадын нутаг дэвсгэрт байна. Хятад үйлдвэрийн илүүдэл хүчин чадлаас хагацаж, үйлдвэрлэлийн авсаархан үр дүнтэй, зардал багатай болгох хүслээ илэрхийлжээ.

Тухайлбал, 2020 он гэхэд төмөр хайлуулалтынхаа хүчин чадлыг 150 сая тонн, нүүрснийхийг 500 сая тонноор буулгахаар төлөвлөжээ. Гэсэн ч бас бус асуудал бий. Өнөөдөр Хятадын хар металлург ба нүүрсний салбарын өр нь 1,5 их наяд долларын хэмжээнд байгаа учраас хятадуудын аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт хийх мэдэгдэлд нь шинжээчид нэг л итгэл муутай байгаа юм.

Түүхэнд ийм жишээ байдаг. Европын холбооны эхлэлийг “Европын нүүрс болдын нэгдэл” гэсэн бүтэц тавьсан юм. 1970 он гэхэд уг салбар нь тэр чигтээ хүчин чадлын бүрэн ачаалал байхгүй, зарлага ихээр хуримтлагдсан, экспортын зах зээл сулхан байсан зэрэгт нэрвэгдсэн юм. Улс бүр л тусдаа өөрсдийн сонирхлыг хамгаалан үйлдвэрлэл, ажлын байраа, татвараа барин үлдэх зорилготой байв. Өнөөдөр ийм байдал Хятадад ажиглагдаж байна. ЕХ илүүдэл хүчин чадлаас хагацан боломжийн төвшний хүчин чадлын ачаалал гаргахын тулд "Давиньона II" төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж арав гаруй жилийн дотор түүнийг хэрэгжүүлэн уурхайнуудыг хааж байлаа.

Европын туулсан замаас Хятад үлгэр авч илүүдэл хүчин чадлаасаа хагацахаар тодорхой арга хэмжээ авч эхлээд байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж