Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг судлах ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа аж.
Уг ажлын хэсэг 2016-2017 оны хичээлийн жилд мөрдөх сурагчдын амралтын хугацааг судалж буй юм байна. Тодруулж хэлбэл, ажлын хэсгийн дүгнэлт тодорхой болсны дараа салбарын сайд тушаал гаргаж, сурагчдын амралтын хугацааг зарлах аж.
Учир нь одоо мөрдөж байгаа тушаалаар сурагчдын амралт янз бүр байгаа юм. Тухайлбал, бага, дунд, ахлах ангийн сурагчдын амралт эхлэх өдөр өөр, өөр байгаа. Энэ нь малчдын хувьд хүндрэлтэй тусаж байгаа тул эргэж харах шаардлага бий гэдэг хүсэлтийг ч ирүүлэх болсон. Тиймээс ажлын хэсгээс оруулж ирэх саналд үндэслэн сурагчдын амралтын хуваарь тодорхой болох юм.
Г.ДАРЬ