Жим Керригийн нас барсан найз охин, нүүр будагч Катриона Вайтын ээж Жим Керриг шүүхэд өгсөн байна. Учир нь охиноо үхэлд хүргэсэн хүн хэмээн тэрээр үзжээ. Сарын өмнө Катриона Вайтын салсан нөхөр мөн дээрх шалтгаанаар Жим Керриг шүүхэд өгсөн байна.
Жим Керри Катриона Вайтад мансууруулах бодис хэт их тунгаар хүчээр хэрэглүүлснээс болж нас барсан хэмээн тэд үзэж байгаа юм. Катриана Вайт өнгөрсөн оны есдүгээр сард нас барсан юм. Харин Жим Керригийн өмгөөлөгч энэ бүгдийг “худал хуурмаг" зүйл гэв. Катриана Вайтын ээж Бригид Свийтмэн охинд нь хэрхэн хандаж байсанд маш их гомдолтой байгаа төдийгүй Жим Керриг ийм үйлдэл гаргасандаа ичих хэрэгтэй гэжээ.
“Олон нийтэд Жим Керригийн талаар үнэнийг хэлэхийг хүсч байна.Энэ хүн бол охиныг минь бэлгийн дарамтад оруулж, хууль бус мансууруулах бодис өгч зүй бусаар харьцан, гутаан доромжилсон. Гэвч тэрбээр өндөр үнэтэй өмгөөлөгчөөрөө дамжуулан хүмүүсийн амыг нь тагладаг. Ийм байдлаар хариуцлагаас мултарна гэж найддаг зангаасаа ичих хэрэгтэй” хэмээн Лос Анжелесын дээд шүүхэд гомдол гаргасан байна.
Катрионагийн экс нөхөр Буртон өнгөрөгч наймдугаар сард түүнийг өөрийн нэр хүнд, хөрөнгө мөнгөө ашиглан Катрионад хүчээр Амбиэн, Пропранолол болон Персосет гэх мэт мансууруулах бодисуудыг хүчээр хэрэглүүлж үхэлд хүргэсэн хэмээн гомдол гаргасан юм. Мөн түүнчлэн Катрионаг 2013 онд Жим Керригээс болж, цахлайтах, заг хүйтэн гэх мэт бэлгийн замаар халдварладаг өвчин тусч байсан ч Жим тухайн үед түүний амыг тагласан гэв. Харин үүний хариуд 54 настай Жим Керри “Энэ тэгээд нас барсан эхнэрээ дурсах нөхрийн үйлдэл үү. Хамгийн том өвчин бол энэ хүний ичмээр шуналд байна” гэв.
Харин Жим Керригийн өмгөөлөгч хэлэхдээ:
“Энэхүү мөнгө авахыг улайрсан хүмүүст тэр ямар ч мөнгө төлөхгүй. Ноён Жим Керри өнгөрсөн жил хайртай Катрионаг амиа хорлоход маш их сэтгэлээр унасан. Ингэж доромжилж байгаа нь арай хэтэрсэн зүйл болж байна” гэв.
Гэвч Катрионагийн нас барахаасаа өмнө бичсэн захианд Жим түүнийг “биеэ үнэлэгч, боломжийг ашиглагч” хэмээн доромжилдог байсан талаар бичжээ. Харин түүний экс нөхөр “Охинтой хүн бүр Катрионагийн захиаг уншиж Жим Керри гэж ямар хүн болохыг мэдэх хэрэгтэй” гэжээ.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: BBC