Дааганаас биш даравгараасаа болсон Трамп

Хуучирсан мэдээ: 2016.10.14-нд нийтлэгдсэн

Дааганаас биш даравгараасаа болсон Трамп

Ирэх арваннэгдүгээр сарын 8-нд америкчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. АНУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдохоор Ардчилсан намаас Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас Дональд Трамп нар өрсөлдөж байгаа. Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Хоёр нэр дэвшигч өнгөрсөн Даваа гаригт хоёр дахь халз мэтгэлцээнээ хийсэн. Ирэх долоо хоногийн Лхагва гаригт сүүлийн гурав дахь мэтгэлцээн болох ёстой. Эхний хоёр мэтгэлцээнд хатагтай Хиллари Клинтон өрсөлдөгчөөсөө давуу байсан гэсэн үнэлгээг америкчууд өгөөд байгаа. Мэтгэлцээнээс өмнө Хилларийг дэмжигчдийн хувь 42-43 хувиас хэтрэхгүй байсан бол хоёр дахь мэтгэлцээний дараа Хилларийг дэмжинэ гэсэн сонгогчдын хувь 51 хүрчээ.

Ялангуяа хоёр дахь мэтгэлцээн болохоос гурав хоногийн өмнө Доналд Трампын 11 жилийн өмнөх бичлэг цацагдсан нь рейтингийг үлэмж унагалаа. 2005 онд Дональд Трамп телевизийн “Days of Our Lives” нэвтрүүлэгт орохоор явах үедээ хөтлөгч Билли Буштай эмэгтэйчүүдийн тухай ярьж буй бичлэгт “Нэр алдартай байгаа цагт эмэгтэйчүүдийг хүссэнээрээ байлгаж, хүссэн бүхнээ хийж болно” гээд эмэгтэйчүүдтэй хэрхэн дотно харьцаанд орж байсан тухайгаа, гэрлэсэн эмэгтэйчүүдтэй харилцаанд орсон тухайгаа маш бүдүүлэг, задгай үг хэллэг хэрэглэн ярьсан байжээ.

Энэ бэлэг болон хоёр дахь мэтгэлцээний дараагаас хэнийг сонгохоо хараахан шийдээгүй байсан сонгогчдын 10 орчим хувь Хилларигийн тал руу эргэж байгаа нь ирэх дөрвөн жил Цагаан ордныг Хиллари Клинтон толгойлох нь бараг тодорхой боллоо хэмээн хэлж болохоор байна.

Бүдүүлэг Трампыг түүний нэрийг дэвшүүлсэн намынх нь нөхөд нь хүртэл дэмжихгүй байгаагаа ил тод илэрхийлэх болжээ. Нэн ялангуяа хоёр дахь мэтгэлцээний дараа Трампыг шоглосон элдэв шог зураг хэвлэлүүдээр их гарч байна.


Тэрхүү шог зургуудыг “Вашингтон пост” эмхэтгэн гаргасныг хүргэж байна.

Кристи Комарницки/ Болгар (CagleCartoons.com) 2016

Даниэль Бэлл / WPWG 2016

Нэйт Бийлэр/ Columbus Dispatch (CagleCartoons.com) 2016

Жон Дарков/ Columbia Daily Tribune (CagleCartoons.com) 2016

Рэндэл Инос/ CagleCartoons.com 2016

Том Толэс/ The Washington Post 2016

Пэт Бэгли/ Salt Lake Tribune (CagleCartoons.com) 2016

Дэвид Фитзиммонс/ Arizona Daily Star (CagleCartoons.com) 2016

Бэлтгэсэн А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж