Түшээд орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.14-нд нийтлэгдсэн

Түшээд орон нутагт ажиллаж байна

УИХ-ын дарга захирамж гаргаснаар намрын чуулган орон нутгийн сонгууль өнгөртөл түр хугацаагаар завсарласан. Энэ хооронд УИХ, Засгийн газрын гишүүд орон нутагт ажиллаж байна. Тухайлбал, Шадар сайд У.Хүрэлсүх Дундговьд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Архангай аймагт ажиллаж буй юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд, Мурат нар Баян-Өлгий, УИХ-ын гишүүн Я.Санжмятав Завханд, УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговьд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Дорнод аймагт тус бүр ажиллаж байна.

Сайд нар Засгийн газар байгуулагдан ажилласан 100 хоногийн хугацаанд юу хийж амжуулснаа аймгийн иргэд, сонгогчдод тайлагнаж байгаа бол УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд “Засгийн газар 100 хоногт санаанд хүртэл ажиллаж чадаагүй” гэж үзэж байна.

Засгийн газрын 100 хоног аравдугаар сарын 17-нд тохионо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж