Хуучирсан мэдээ: 2016.10.13-нд нийтлэгдсэн

Хотын залуус эрүүл, идэвхитэй амьдралын хэмнэлд илүү дуртай болж буй өнөө үед унадаг дугуй унах нь ихэссэн билээ. Харин унадаг дугуй унадаг хүмүүст тулгардаг нэг асуудал нь дуулга байдаг. Аюулгүй байдлаа хангах дуулга малгай зайлшгүй өмсөх шаардлагатай байдаг ч ажил сургууль руугаа орохдоо өнөөх том дуулга малгайгаа хаанаа хийх вэ гэдэг хүндхэн асуудал байдаг. Харин Fend нэртэй эвхэгддэг дуулгыг бүтээжээ.

Энэхүү дуулга нь хэдийгээр авсаархан, уян хатан эвхэгддэг ч таны толгойг элдэв доргилт гэмтлээс найдвартай хамгаална. Автоматаар хэмжээгээ тохируулах боломжтой учир нэг дуулгыг ах дүү аав ээж хэн нь ээлжлээд хэрэглэсэн болно. Эвхэгдээд цүнхэнд багтахаар авсаархан болдог уг дуулгыг ирэх онд худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж