Панорамик зургаараа өөрийн шүхрээ чимэглээрэй

Хуучирсан мэдээ: 2016.10.13-нд нийтлэгдсэн

Панорамик зургаараа өөрийн шүхрээ чимэглээрэй

Сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудын нэг давуу тал нь панорамик буюу эргэн тойрноо 360 хэмээр зургийг нь авах боломжтой болсон. Тэгвэл та өөрийн авсан гайхалтай зурагнаасаа шүхрээ чимэглэн гангарах боломжтой болжээ.

Энэхүү шинээр үүсгэж буй шүхрийн брендийг Panorella хэмээн нэрлээд байгаа ба хоёр давхар 100 хувийн полистер материалаар хийгдсэн ба зургийг тун өндөр нягтаршилтайгаар хэвлэн шүхрийг чимэглэх аж.

Ердөө 540 гр жинтэй уг шүхрийг 14800 иений үнэтэйгээр худалдаанд гаргаад байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж