ОРЕС ээлжит уулзалтдаа гишүүн бус орнуудыг урьжээ

Хуучирсан мэдээ: 2016.10.14-нд нийтлэгдсэн

ОРЕС ээлжит уулзалтдаа гишүүн бус орнуудыг урьжээ

Фото: EPA/MOHAMED MESSARA

ОРЕС ээлжит уулзалтандаа гишүүн биш нефть олборлогч орнуудыг урьж байгаа тухай Катарын Нефтийн сайд Катара Мохаммед бин Салех аль-Сада сэтгүүлчдэд мэдэгдлээ.

"Аравдугаар сарын 28-29-нд явагдах уулзалтад ОРЕС-т багтдаггүй олон орныг оролцуулах хүсэлтэй” гэж Мохаммед бин Салех аль-Сада хэллээ.

Катарын Нефтийн сайд хэлэхдээ энэ уулзалтаар ОРЕС-ийн  гишүүн биш нефть үйлдвэрлэгч орнуудтай хамтран ажиллах механизмыг боловсруулж болохыг дурдлаа.

"ОРЕС-ийн нарийн бичгийн дарга нараас бид аравдугаар сарын 28-29-нд болох хамтын ажиллагааны “замын зургийг” бэлтгэх уулзалтад оролцох урилгыг хүлээн авлаа” гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак хэлжээ.

Есдүгээр сарын сүүлчээр, ОРЕС-ийн гишүүд албан бус уулзалтаараа нефтийн олборлолтыг хоногийн 32,5-33  сая баррель хүртэл буулгахаар тохиролцсон юм. Олон улсын Эрчим хүчний агентлагийн мэдээгээр, есдүгээр сард ОРЕС-ийн гишүүдийн хоногийн олборлолт 33,64 сая баррель болсон байв. Ирак олборлолтынхоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж