Цус сэлбэлт судлалын үндэсний төвд нэвтэрсэн шинэ технологийн талаарх нээлттэй өдөрлөгийг өнөөдөр /2016.10.13/ зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Цусны албанд 2016 он гарснаар олон шинэ технологийг нэвтрүүлж эхэлжээ. Улсын II төв эмнэлгийн ард байрлах Эрүүл мэндийн яамны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний шинэ төвд Аферезийн аргаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Вирус идэвхгүйжүүлэх, Цусан бүтээгдэхүүнийг рентген туяагаар шарах технологи зэрэг олон төхөөрмжүүдийг ажиллуулаад эхэлсэн байна.
Ингээд тус төвөөс өгсөн тоон мэдээллийг хүргэж байна.
Ч.БОЛОР, Э.ЭРДЭНЭБАЯР