Хүүгээ хөнөөлгүүлсэн гэх Д.Мөнхжаргалыг шүүх хурал хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2016.10.14-нд нийтлэгдсэн

Хүүгээ хөнөөлгүүлсэн гэх Д.Мөнхжаргалыг шүүх хурал хойшилжээ

Нийслэлийн Налайх дүүргийн иргэн Д.Мөнхжаргалыг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч ирэх сарын 1-нийг хүртэл хойшиллоо.

Хэргийг сануулахад, Д.Мөнхжаргалын хүү 2013 оны аравдугаар сард Налайх дүүрэгт зургаан удаа буудуулж хөнөөгдсөн байдаг. Улмаар энэ хэрэгт А.Мэндбаяр гэгчийг холбогдуулан шалгаж шүүхээс түүнд 25 жилийн хорих ял оноосон. Харин талийгаачийн аав Д.Мөнхжаргал хүүг нь гурван хүн хөнөөсөн байхад нэгийг нь л ялласан гэж хэвлэлийнхэнд удаа дараа хандсан юм. Мөн энэ талаар мэдээллээ гэж өөрийг нь цагдаагийн нэр бүхий дарга нар сүрдүүлж, заналхийлж байна хэмээн нэрийг нь зарлаж, мэдээлсэн. Тэгвэл энд дурдагдсан цагдаагийн ажилтан таван хүн “Нэр хүндэд халдсан” гэх шалтгаанаар шүүхэд хандсан юм.

Албаныхны мэдээлж буйгаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Мөнхжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110.1, 111.2 /Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон, гүтгэсэн…/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Ингээд өнөөдөр шүүх хурал болсон ч шүүгдэгч нарын зүгээс хоёр хохирогчийг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаснаар хойшилсон байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж