Хилчин тамирчид ”Гоё кап”-аас II байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2016.10.13-нд нийтлэгдсэн

Хилчин тамирчид ”Гоё кап”-аас II байр эзэллээ

Монголын волейболын холбооноос “Гоё кап” залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Буянт-Ухаа спортын ордонд 2016 оны есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй найман баг өрсөлдсөнөөс “Хилчин” спорт хорооны ахлах дасгалжуулагч, дэслэгч Н.Майцэцэг, туслах дасгалжуулагч, дэслэгч Б.Мөнх-Од нарын дасгалжуулагчтай эмэгтэй баг тамирчид II байр эзлэв. Мөн тус тэмцээнээс “Хилчин” спорт хорооны тамирчин А.Отгонтамир шилдэг хаагч, С.Бямбажав шилдэг хамгаалагчаар шагнал хүртсэн юм. Тэмцээний I байранд Сэлэнгэ аймгийн баг, III байранд Сүхбаатар аймгийн баг тамирчид тус тус шалгарчээ.

Эх сурвалж: ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж