С.Ганбаатарын ганц том мөрөөдөл будаа болов

Хуучирсан мэдээ: 2016.10.13-нд нийтлэгдсэн

С.Ганбаатарын ганц том мөрөөдөл будаа болов

УИХ-ын 2016 оны сонгуулиар парламентаас “хөөгдсөн” С.Ганбаатар өнгөрсөн гурван сар нам жимхэн байна. Тэрбээр сонгуульд өвдөг шороодсоныхоо дараа Америк явж, боловсролдоо анхаарахаар шийдсэн гэх мэдээлэл ч гарч байв. Өнгөрснө дөрвөн жил Оюутолгойгоор занималдсан түүнийг экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуурамч дипломтой байсан нууцыг нь дэлгэснээс болоод рейтинг нь унасан. “Босоо” хочтой түүнийг хэвтүүлж авснаа Эдийн засгийн форум дээр тавьсан илтгэлдээ Ч.Сайханбилэг онцолж байлаа.

С.Ганбаатарын хувьд ирэх 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ гэдгээ ил тод мэдэгдэж байсан юм. Харин ХҮН-аас гарсан түүний хувьд өөр намд элсэхгүй л бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй гэсэн үг.

Нам ч үгүй, гишүүн ч биш болсон С.Ганбаатарын ганц том мөрөөдөл тэгэхээр “будаа” болж магадгүй байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж