Согтуугаар жолоо барих зөрчил буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.10.14-нд нийтлэгдсэн

Согтуугаар жолоо барих зөрчил буурахгүй байна

Жолооч бүр хариуцлагын 10 оноотой болсон билээ. Зөрчил гаргах тоолонд 10 онооноосоо хасуулах зарчмаар явж байгаа. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсаны улмаас оноогоо хамгийн ихээр хасуулж байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ. Өнгөрсөн сарын байдлаар 82 жолоочийн 10 оноо дуусч, жолоодох эрхийг нь түдгэлзүүлсэн байна. Тэдний дийлэнх нь согтуугаар жолоо барьжээ.

Эрхээ хасуулсан жолооч нарын хувьд хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцээд зөрчлийн бүртгэлийн 10 оноогоо сэргээнэ.

Та ЭНД орж зөрчлийн оноогоо шалгана уу.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж