Сайншанд сумын 12-р цэцэрлэг ”Ёс заншлын өргөө”-тэй боллоо

Хуучирсан мэдээ: 2016.10.13-нд нийтлэгдсэн

Сайншанд сумын 12-р цэцэрлэг ”Ёс заншлын өргөө”-тэй боллоо

“Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших гэр бүл, боловсрол, нийгмийн орчныг бүрдүүлэх зорилгод тулгуурлан Сайншанд сумын 12-р цэцэрлэгийн ажилчдын хөрөнгө оруулалт, санаачилгаар үүсгэн байгуулсан "Ёс заншлын өргөө"-ий нээлтийн тууз хайчлах ёслол боллоо.

Нээлтийн ёслолын ажиллагаанд Сайншанд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Одбаяр, АЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Байгалтуяа, Монголын концертын төвийн ерөнхий захирал, МУСГЗ, ОХБУ-ын УГЗ, СУИС-ийн Хүндэт профессор Д.Ухна, аймгийн БСГ-ын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан  мэргэжилтэн Д.Алтанцэцэг болон Сайншанд сумын цэцэрлэгийн багш, эрхлэгч нар оролцлоо.

Тус танхимд Монгол уран зураг зурж, Монгол гэр барьж, гэр дотор Монгол үндэсний тавилгуудыг байрлуулж, гэрийн гадна таван хошуу мал, шагай наадгайн булан зэргийг багтаасан  нь хүүхдүүд үндэсний өв уламжлал, ёс заншилаа мэдэхэд хэрэгтэй юм.

Эх сурвалж: dornogovi.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж