Монгол Улс нүүдэлчин соёл иргэншлийн өв, түүхээ ашиглан одоогийн аялал жуулчлалыг нүүдлийн болгож, нүүдлийн аялал жуулчлал хэмээх өөрийн брэндийг бий болгохоор болжээ. Энэ ажлын эхлэл нь өчигдөр Улаанбаатар хотноо эхэлсэн 33 улсын төлөөлөгч оролцсон Торгоны зам олон улсын хурал юм байна. Жуулчлалын шинэ брэндийг XIII зууны нүүдэлчин ахуйг шинэ зууны нүүдлийн соёл иргэншилтэй хоршуулаж, Улаанбаатар хотыг аялал жуулчлалын төв болгохоор салбарынхан нь төлөвлөжээ.
МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр /2016.10.13/ БНХАУ-ыг зорилоо. БНХАУ-д аравдугаар сарын 14-17-ний хооронд олон улсын улс төрийн намуудын чуулга уулзалт болох бөгөөд түүнд оролцох юм. Мөн дээрх уулазлтын үеэр Хятадын албаны хүмүүстэй уулзах юм байна.
Галт зэвсгийн тухай хуулиар 21 нас хүрсэн Монгол Улсын иргэн хэн ч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баталсан журмын хүрээнд хагас автомат бууг хуулийн дагуу эзэмших эрхтэй юм. Улаанбаатар хотын хэмжээнд 14 мянган иргэн, аж ахуйн нэгж цагдаагийн байгууллагын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр галт зэвсэг эзэмшин, хадгалж байна. Үүний 1400 нь харуул хамгаалалтын үйл ажиллагаанд зориулж, буу эзэмших гэрчилгээг авсныг цагдаагийн байгууллага онцоллоо. Мөн дээрх иргэдийн дунд 7-8 буу хуулийн дагуу эзэмшиж буй иргэн ч байна. Учир нь 2015 оны есдүгээр сарын нэгнээс шинэчлэгдэн хэрэгжиж эхэлсэн Галт зэвсгийн тухай хуульд нэг иргэн яг хэдэн буу эзэмшиж болох вэ гэдгийг тусгаагүй юм.
МАН олон бусармаг зүйлийг засаж, залруулах олон төрлийн ажил хийж байгаа. Наад зах нь гадаад, дотоодын зээл тусламж, өрийг зориулалтын бусаар зарцуулсан хууль бус үйлдэл илэрсэн. Үүнийг залруулахын төлөө Засгийн газар ажиллаж байгаа. Жишээ нь Чингис бондын зарцуулалтаар хийсэн шалгалтын үр дүнд 1,3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ нь Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаа, ажил хариуцаж байсан хүмүүсийн хууль бус үйлдэлтэй холбоотой гэж харагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор МАН-аас хуулийн байгууллагад хандаж байгаа. Төсвийн тодотголоор өнгөрсөн оноос хойш олон нийтэд хүрэх ёстой байсан тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдлээ. Үүний дунд оюутны 70 мянган төгрөгийн тэтгэмжийн асуудлаас эхлээд олон зүйлийг засаж залруулж оруулж ирсэн хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Амарбаясгалан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.
Улсын хэмжээнд жилд дунджаар цэргийн насны залуучуудын 20-25 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөг. Эдгээр залуусын 25-45 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр мөн дотор, сэтгэцийн өвчин ч багагүй хувийг эзэлж байна. Үүнээс шивээс, харааны бэрхшээлээр тэнцэхгүй байх нь элбэг байдаг” гэдгийг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Т.Пүрэвчулуун онцолсон байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ Соёл урлагийн их сургуулийн /СУИС/ Нийгмийн түншлэл, бүтээлч үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлын албыг хашиж буй. Өнгөрсөн засгийн үед томилогдсон түүнийг МАН-ын удирдлагууд Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар томиллоо гэх мэдээлэл сошиалд тарсан. Энэ мэдээлэл үнэн эсэхийг түүнээс тодруулахад “Би Засаг дарга болоогүй. Энэ бол худлаа мэдээлэл. Би СУИС-даа ажиллаж байна” гэж хариулжээ.
Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс арав шахам агентлагийн дарга нарыг тодруулах сонгон шалгаруулалтыг өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд эцсийн байдлаар нэрс тодорчээ.
Тодруулбал,
- Д.Мөрөн Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар,
- Л.Зориг Татварын ерөнхий газрын даргаар,
- Р.Содхүү Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар,
- Ц.Ням-Осор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар,
- Б.Нямдаваа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар,
- О.Алтансүх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар,
- Б.Чинбат Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар,
- Ц.Шаравжамц Биеийн тамир, спортын газрын даргаар,
- Л.Бямбасүрэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилогдох боломжтой болж, хамгийн өндөр оноог авсан байна.