Автомашины улсын дугаарын төгсгөлийн орноос шалтгаалан хязгаарлалт тогтоосоор багагүй хугацаа өнгөрч байна. Автомашин, тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч нар долоо хоногийн аль нэг өдөр машинаа зогсоолд нь үлдээдэг энэ журамд хэдийнэ дасчээ. Энэхүү дугаарын хязгаарлалт аравдугаар сарын 15-ны өдрөөс өвлийн цагийн хуваарьт шилжихээр болсон байна. Өвлийн хуваарьт шилжсэнээр хязгаарлалтын бүс зуныхаас багасч, хумигдах юм. Бүсчлэлийг доорх зургаас харна уу.
Хязгаарлалт 8-20 цагт үйлчилнэ.
Д.ЦЭЦ