Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ Соёл урлагийн их сургуулийн /СУИС/ Нийгмийн түншлэл, бүтээлч үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлын албыг хашиж буй. Өнгөрсөн засгийн үед томилогдсон түүнийг МАН-ын удирдлагууд Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар томиллоо гэх мэдээлэл сошиалд тарсан. Энэ мэдээлэл үнэн эсэхийг түүнээс тодруулахад “Би Засаг дарга болоогүй. Энэ бол худлаа мэдээлэл. Би СУИС-даа ажиллаж байна” гэж хариуллаа.
Тэрбээр өмнө нь Соёлын дээд сургуулийн захирлаар ажиллаж байгаад Ирландын менежментийн сургуулийг төгсөж ирээд СУИС-ийн Нийгмийн түншлэл, бүтээлч үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлаар томилогдон ажиллаж байгаа юм.
Т.НОМИН