Өвлөөс өмнө амжиж явах АЯЛЛУУД

Хуучирсан мэдээ: 2016.10.14-нд нийтлэгдсэн

Өвлөөс өмнө амжиж явах АЯЛЛУУД

Нэг үеэ бодвол дотоодын аялал төрөл нь нэмэгдэж, агуулга нь баян болжээ. Найз нөхөд, хамт олноороо ууланд алхаж, салхинд гарах төдий өнгөрүүлдэг байсан амралтын өдрүүдийг дотоодын аялал жуулчлалын компаниуд өөрчлөх оролдлого хийж эхэлж байна. Танилцах, байгальтай танилцах, чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх, суралцах энгийн агуулгатай аяллын тоо нэмэгдсэн бол экстрем аяллыг сүүлийн үед залууст санал болгох нь нэмэгджээ. Үүнийг дараах аяллын нэрээс анзаарч болно.  


МОНГОЛД БОЛДОГ СОНИРХОЛТОЙ АЯЛЛУУД

  • Отрын адуун сүрэг хариулах морин аялал
  • Хаг туулын бэлчирт мөсөн голоор завьтай аялах аялал
  • Дөрвөн дугуйт мотоциклийн аялал
  • Гүнжийн сүмд АТV мотоцикл унах аялал
  • Сартай шөнийн морин аялал
  • Агаарын бөмбөлөгөөр хөөрөх аялалд
  • Бороотой өдрийн зоонтогтой аялал
  • Нохой чарга, Болорын агуй үзэх аялал
  • “Нэг өдрийн цэрэг” аялал
  • Од харангаа төмс булж идэх аялал
  • Агуйд хонох аялал

Сартай шөнийн морин аялал

Дөрвөн дугуйт мотоциклийн аялал

Агуйд хонох аялал

Нохой чарга, Болорын агуй үзэх аялал


ОЙРЫН ХУГАЦААНД БОЛОХ АЯЛЛУУД

ТЭРЭЛЖИЙН УУЛЫН АЯЛАЛ

Аяллын хөтөлбөр: Тэрэлжид өндөр уулсаар аялж, уулын алхалт хийнэ. Өглөөний 09.00 цагаас “Их Монгол” рестораны зогсоолоос Тэрэлж рүү хөдөлнө. Оройн 18.00 цагт Улаанбаатарт ирнэ. 18-аас доош насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр авч явахгүй.

  • Хугацаа: 2016.10.16
  • Аяллын маршрут:  Улаанбаатар-Тэрэлж-Улаанбаатар
  • Аяллын зардал: 13.000 төгрөг
  • Холбоо барих утас: 99035213

ХАДАНД АВИРАЛТЫН ӨДРИЙН АЯЛАЛ

Аяллын агуулга: Байгалийн хаданд авиралтын спорт нь айдсаа даван туулах, мэдрэмжээ сайжруулах болон бие бялдараа жигд хөгжүүлэх олон давуу талтай юм. Хаданд авиралт нь аюул ослыг хэрхэн даван туулах мэдлэгт таныг суралцуулдаг, мөн оюун ухаан, авирагчдын хүч, тэсвэр, шаламгай хөдөлгөөн болон сэтгэлзүйн бэлтгэлийг шалгадаг экстрим спорт юм. Аялалд оролцогчид 09.30 цагаас УДЭТ-ын гадна талбайгаас Тэрэлжийг зорино.

  • Хугацаа: 2016.10.15
  • Аяллын маршрут:  Улаанбаатар-Тэрэлж-Улаанбаатар
  • Аяллын зардал: 40.000 төгрөг
  • Холбоо барих утас: 77119660, 91170034

“БИД МАНСУУРДАГГҮЙ” ЯВГАН АЯЛАЛ

Аяллын агуулга: “Цагаан соён” ТББ-ын “Мансууралгүй ирээдүй” аяны хүрээнд Таргет консалтинг” Олон улсын боловсролын төлөөлөгчийн газар “Хайрхан” алхалтын клубтэй хамтран аяллыг зохион байгуулна. Мансууруулах бодисын эсрэг ЭРҮҮЛ АЛХАЛТ хийн, ЭРҮҮЛ АГААРТ амралтын нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг оюутан залууст уриалжээ.

Хугацаа: 2016.10.23

Маршрут: Зайсангийн ам-Дугуй цагаан-Баруун ширээт


АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙДИЙН АЯЛАЛ

Аяллын агуулга: Аглаг бүтээлийн хийд нь төв аймгийн Борнуур сумын нутаг Далийн хавцал гэх уулс, ус тэгширсэн байгалийн хосгүй үзэсгэлэнт газар байрлах Бурхан урлаач лам Пүрэвбат сүсэгтэн зон олондоо зориулан бүтээсэн хийд юм. Товлосон өдрийн 08.30 цагт Ялалтын талбайгаас унаа хөдөлнө.

  • Хугацаа: 2016.10.22
  • Маршрут: Улаанбаатар – Аглагийн хийд  Улаанбаатар /196 км/
  • Аяллын зардал: 16.000
  • Холбоо барих утас: 88048738

ДУГАН ХАДЫГ ЗОРИХ АЯЛАЛ

  • Аяллын агуулга: Цэвэр агаарт аялангаа сэтгэл зүйн сургалтад боломжтой.
  • Маршрут: Улаанбаатар – Дуган хад – Улаанбаатар
  • Аяллын зардал: 15000
  • Холбоо барих утас: 89728685, 99923976

НОМТОЙ АЛХАЛТ

Аяллын агуулга: Өөрт хэрэгтэй нэг номыг сонгож уншихын тулд өөрт хэрэггүй 1000 ном унших хэрэгтэй болдог. Иймээс бусдын уншсан номын тухай сонсоч, өөрт хэрэгтэй номоо сонгож унших боломж энэхүү аялалд хамрагдсанаар олдоно.  Таныг кофегоор дайлж, гэрэл зургийг тань үнэ төлбөргүй буулгаж өгнө. Та өөрийн уншсан номоо авч ирэн, бусдад танилцуулаарай. Богд уулын бэлд буй /”Чингисийн өргөө”/ амралтын газрын үүдэнд 08:30-09:00 цагийн хооронд цуглаж, алхалтаа эхэлнэ. Алхалт 09 цагт эхэлж, 15.00 цагт өндөрлөнө.

  • Хугацаа: 2016.10.16
  • Аяллын зардал: 5000 төгрөг
  • Холбоо барих утас: 86100108 

ЦЭЦЭЭ ГҮНИЙ АЯЛАЛ

Аяллын агуулга: “Спиртлэг бус спортлог байцгаая” уриатай аялал оролцсоноор байгалийн үзэсгэлэнт газраар алхах, шинэ найз нөхөдтэй болох, хөгжөөнт тэмцээн, уралдаанд оролцох, эрүүл мэнддээ анхаарал тавих боломж бүрдэнэ. УДЭТ-ын урд талбайгаас 08.00 цагт хөдөлнө.

  • Хугацаа: 2016.10.22
  • Маршрут: Улаанбаатар –  Манзуширын хийд – Улаанбаатар
  • Аяллын зардал: 10.000 төгрөг
  • Холбоо барих утас: 99730808

“УУ БУЛАН”-ГИЙН АЯЛАЛ

Аяллын агуулга:  Сүүлийн үед олон нийтийн сүлжээг байлдан дагуулж буй "УУ БУЛАН"-г үзэж сонирхоно. Уг амралт, үзэсгэлэнт газар нь Улаанбаатар хотоос зүүн тийш 52 км зайд, Цонжинболдог хүрэх замд байрладаг. Аяллын замд Чингис хааны морьт хөшөө, Өүлэн эхийн цогцолборыг үзэх боломжтой. Энэхүү аялал ашгийн бус аялал бөгөөд цэвэр агаарт нэг өдрийг хамт өнгөрүүлж, танилцах зорилготой. Монголын хүүхдийн ордны үүднээс 09.00 цагт унаа хөдөлнө.

  • Хугацаа: 2016.10.15
  • Аяллын зардал: 10.000 төгрөг
  • Холбоо барих утас: 9498-9297, 9902-9490

Бэлтгэсэн Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж