Агуэро 2016 онд тав дахь удаагаа торгуулын цохилт алдлаа

Хуучирсан мэдээ: 2016.10.13-нд нийтлэгдсэн

Агуэро 2016 онд тав дахь удаагаа торгуулын цохилт алдлаа

Аргентины шигшээ баг дэлхийн аваргын урьдчилсан шатны хүрээнд аравдугаар тойргийн тоглолтоо Парагвайтай хийж, 1:0-ээр хожигдсон билээ. Энэ тоглолтод гэмтлээсээ эргэн ирсэн “Сити”-гийн довтлогч Сержио Агуэро оролцсон юм. Тэрбээр тооны харьцаа 0:1 байхад буюу 48 дахь минутад торгуулын цохилт цохисон. Гэвч тэрбээр 11 метрийн цохилтыг алдаж, тооны харьцааг тэнцүүлэх боломжийг “салхинд хийсгэсэн” билээ. Ингэснээр тэрбээр 2016 онд тав дахь удаагаа торгуулын цохилтоо алдаад байна. 

ЭХ СУРВАЛЖ: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж