Их залуу, Шандын чиглэлд явуулсан нээлттэй төсөл сонгон шалгаруулалтаар Авто мастер ХХК, Тод од ХХК гэсэн аж ахуй нэгж шалгарчээ.
Энэ хүрээнд 10-р сарын 14-ний өдрөөс Шандын чиглэлд дунд багтаамжийн автобус туршилтаар явах юм байна. Их залуугийн чиглэлд 12, шандад 10 дунд оврын автобус явна.
Мөн авто тээврийн төвөөс хот тохижуулах газартай хамтран автобусны зогсоол тэмдэг тэмдэглэгээ байрлуулах ажлыг хийж байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд том хүн 500, хүүхэд 200 төгрөгийн үнэ тариф мөрдөгдөж байна.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN