
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Гэхдээ одоогоор хуралдаан хараахан эхлээгүй байгаа аж. Түүгээр шатахууны хангамжийн байдал, тариалалтын явц, өвлийн бэлтгэл ажил эхлүүлэх зэрэг цаг үеийн асуудлуудыг хэлэлцэх бололтой байна. Мөн Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлэх талаар хэлэлцэж магадгүй байгаа юм байна.
Д.ОЮУН