Оросуудын мэдэлд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын компани худалдан авсан нь луйвар хэмээн үзэж байгаа тухайгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хатуухан мэдэгдэж шуугиан тариад байгаа. Энэ хэргийн учрыг олохын тулд “сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” хэмээн телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ ярьсан. Төр түмнийнхээ төлөө дээл хувцсаараа дэнчин тавих хүн Ц.Нямдоржоор дуусахгүй бололтой.
МХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав энэ долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “татвар нэмнэ гэвэл дээлээ урагдтал тэмцэнэ” гэдгээ бас илэрхийлээд авчээ.
А.ШАРАВ