Олон улсын волейболын холбооноос зохион байгуулдаг “Referee refresher course” шүүгчдийн сургалт Тайландын Бангкок хотноо болж байна. Тус сургалтад манай улсаас Монголын волейболын холбооны шүүгч Х.Номинзул оролцож байгаа юм. Уг сургалтад хамрагдсан шүүгчид 2018 оны эрэгтэйчүүдийн ДАШТ-ий бүсийн сонгон шалгаруулах тэмцээнийг шүүх эрхийг авах аж.
“Referee refresher course” шүүгчдийн сургалт аравдугаар сарын 5-9-ний өдрүүдэд болж байна.
Ч.БОЛ