Улаанбаатар хотноо гадны олон үзэсгэлэнтэй зочид ирээд байна. Учир нь маргааш 60 орны миссүүд өрсөлдөх "Face of Beauty International-2016” олон улсын тэмцээний титмийн эзэн тодрох билээ. Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарсан энэ үед дулаан орны гоо бүсгүйчүүдийн хувьд хүндхэн байгаа нь харагдана. Шивэрсэн бороо цас болж, шинэхэн өглөөг цасан дунд угтсан миссүүдийн хувьд энэ нь гэнэтийнх байлаа. Магадгүй зарим нь цас ордоггүй орноос ирсэн учраас бүр ч их гайхсан, сандарсан харагдана. Товлосон нэгэн арга хэмжээнд 60 орны мисс бүгд ирэх байсан ч тэдний төлөөлөл нь очсон. Замын түгжрэлийн саад тэднийг бас багагүй зовоосон бололтой. Юутай ч зорилгынхоо төлөө эх орноосоо ирсэн тэдэнд Монголын цаг агаар нэгэн сорилтыг өгч байлаа.
Улаанбаатарын гудмаар алхах гоо бүсгүйчүүдийн агшинг тольдоорой.
Ч.МӨНХЧУЛУУН