“Амьд барби” дуурийн дуугаар бэлэг барина

Хуучирсан мэдээ: 2016.10.07-нд нийтлэгдсэн

“Амьд барби” дуурийн дуугаар бэлэг барина

Дэлхий дахинаа "Амьд барби" хэмээн танигдсан Украины дуучин, загвар өмсөгч Валерия Лукьянова энэ сарын 5-нд Улаанбаатар хотноо ирсэн билээ. Тэрээр манай улсад анх удаа зохион байгуулж буй "Face of Beauty International-2016” олон улсын гоо бүсгүйн тэмцээний хүндэт зочноор уригдан ирсэн байна. Тус тэмцээний титэм гардуулах ёслолын ажиллагаа маргааш буюу аравдугаар сарын 8-ны 19 цагт “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд болох бөгөөд энэ үеэр “Амьд барби” дуурийн дуу дуулж бэлэг барих нь ээ.

Тэрээр урын сандаа 50 гаруй дуутай бөгөөд 60 орны гоо бүсгүйчүүд нэгэн тайзнаа чуулах дахин давтагдашгүй үдэш өөрийн уран бүтээлээсээ толилуулахаар төлөвлөсөн байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж